Урлагийн байгууллага, хувь хүмүүст буцалтгүй тусламж олгохоор боллоо

Хот урлаг соёлын байгууллага, хувь хүмүүст буцалтгүй тусламж олгохоор боллоо.
Арлингтон хоын Удирдах Зөвлөлийн хурлаар орон нутгийн урлаг соёлын 18 байгууллага, бие даасан 2 уран бүтээлчид буцалтгүй тусламж үзүүлэх хөрөнгийг баталжээ. Мөн урлаг соёлын 19 байгууллагад хотын эзэмшлийн барилга байшин ашиглуулах, техникийн туслалцаа үзүүлэхээр болж байна.
Буцалтгүй тусламжийн нийт дүн $215,810 болж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн том буюу $27,237 долларын буцалтгүй тусламж Bowen McCauley Dance-д олгохоор болжээ.
Хотын урлаг соёлыг дэмжих ” Excellence and Access Grants” сангаас олгох буцалтгүй тусламжид хамрагдахаар нийт 47 байгууллага өргөдөл ирүүлсэн байх бөгөөд эдгээрийн 25 нь санхүүгийн туслалцаа байгаа бол дасгал сургуулиалт хийх зай талбай, техникийн туслалцаа хүссэн 22 өргөдөл ирсэн байна. Эдгээр өргөдөл гаргачдын 25 нь ашгийн бус сайн дурын байгууллага байгаа бол хувь хүн 6 байжээ.
Хотын оршин суугчдын урлаг соёлын санал санаачлагыг урамшуулах, дэмжих хүрээнд 1990 оноос хойш хотын сангаас урлаг соёлын байгууллага, хувь хүмүүст санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг болсон байна.
Энэхүү буцалтгүй тусламжид хамрагдахыг хүссэн байгууллага хувь хүмүүс Хотын Удирдах Зөвлөлийн харъяаны “Arlington Commission for the Arts” Зөвлөлд хаяглаж ирүүлэх бөгөөд тус комисс өргөдлийг хянан үзэж тусламжид хамрагдах өргөдлүүдийг Хотын Удирдах Зөвлөлд санал болгодог юм.

Be the first to comment

Leave a Reply