Явуулын “Art Truck” төсөл хэрэгжинэ

Арлингтон хоын Удирдах Зөвлөлийн хурлаар “Arlington Art Truck” буюу явуулын студи байгуулах ажилд 69,492 долларын санхүүжилт олгохоор боллоо.
Энэхүү явуулын студи нь хотын дүүргүүдэд байрлаж хотын уран бүтээлч иргэдэд шинэ орчинд ажиллах, уран бүтээл туурвих нөхцлийг хангахад чигдэх ажээ.
Явуулын студийг дуу бичлэг, прожектор, ваар гар урлалын дамар, оёдол, фото зураг, хэвлэлийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон байх юм.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлж урамшуулах үүднээс явуулын студид хотын захиргааны төлөөлөгч ажиллах бөгөөд төсөлтэй холбоотой асуултад хариулт өгөх, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох гэнэ.
“Art Truck” төсөл 2017 оны хавраас ажиллах эхлэхээр төлөвлөсөн байна.

Be the first to comment

Leave a Reply