“Arlington Traditional” Сургууль Үндэсний “Blue Ribbon” шагнал хүртлээ

Арлингтон хотын бага сургуулиудын нэг “Arlington Traditional” сургууль АНУ-н Боловсролын Яам (U.S Department of Education)-с хамгийн шилдэг сургуулиудад олгодог “Blue Ribbon” шагналыг хүртжээ.

Энэ жил АНУ даяар нийт 362 сургууль “Blue Ribbon 2019” шагнал хүртсэн бөгөөд Виржиниа мужаас 7 сургууль энэхүү нэр хүндтэй шагнал олгосоны нэгд “Arlington Traditional” орж байгаа юм. “Arlington Traditional” сургуулийн хувьд энэ нь анхны тохиолдол биш бөгөөд тус сургууль 2006 оноос хойш 3 дахь удаагаа “Blue Ribbon” шагнал хүртээд байгаа юм.

Дашрамд дурьдахад АНУ-н Боловсролын Яам (U.S Department of Education) 1982 оноос эхлэн АНУ-н Төрийн болон хувийн бага, дунд, ахлах сургуулиудаас сурагчдын сурлагын дундаж оноо, төгсөлтийн зэрэг зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулж, хамгийн өндөр оноо авсан сургуульд дээр дурьдсан шагналыг олгож эхэлжээ.

“2019 National Blue Ribbon Schools” ёслолын ажиллагаа 2019 оны 11 сарын 1-13 өдрүүдэд Вашингтон ДС хотод болох бөгөөд тус ёслолын үеэр шалгарсан сургуулиудад шагналыг гардуулах ажээ.

2019 онд Blue Ribbon шагнал хүртсэн сургуулиудын жагсаалтыг эндээс үзнэ үү: www.ed.gov/nationalblueribbonschools.

Be the first to comment

Leave a Reply