Хулгайлагдсан машин худалдаж авахаас сэрэмжил

Арлингтон хотын Цагдаагийн газраас хуучин машин худалдаж авах үед сонор сэрэмжтэй байх анхааруулга гаргажээ. Учир нь өнгөрөгч долоо хоногт Арлингтон хотын оршин суугч хосууд хулгайлагдсан машин худалдаж авч хохирсон хэрэг гарчээ. Цагдаагийн мэдээнд дурьдсанаар хохирогчид хуучин машины дилерьт ажилладаг хүмүүс байсан гэх бөгөөд тэд онлайн зарын дагуу Ричмонд орчмоос очиж хувь хүнээс машин худалдаж авчээ. Улмаар тэд худалдаж авсан машинаа бүртгүүлэхээр хотын захиргааны байран дахт татварын газар очих үед ажилчид хулгайлагдсан, эрэн сурвжлагдаж буй машин буйг таньж, цагдаа дуудсан байна.
Тиймээс хуучин машин худалдаж авахаар төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг өгчээ:

  • Олны хөл хөдөлгөөнөөс зайдуу очиж машин авахаас зайлсхийх, машиныг өөрийн нүдээр харж үзээгүй үед наймаа хийхгүй байх
  • Машин борлуулагч тогтсон хаяг, утас байхгүй бол наймаа хийхгүй байх
  • Машин борлуулж буй хүнтэй олны хөл хөдөлгөөн ихтэй газар уулзаж байх
  • Машины VIN дугаарыг шалгаж байх, машиныг CARFAX гэх мэт түүхийг заавал үзэх шаардлага тавих
  • Машины бүртгэл гэрчилгээн дээрх нэр овог, хаяг машин борлуулж буй хүнийнхтэй тохирч буйг шалгах. Мөн машины үйлчилгээ хийсэн бичлэг, даатгалын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг давхар шалгах
  • Машин худалдах, худалдан авах санамж гэрээ байгуулж гарын үсэг зуралцах, улмаар машин борлуулагчийн жолооны үнэмлэхийн хуулбарыг авч, жолооны үнэмлэхийн дугаарыг гэрээнд багтаах
  • Бэлэн мөнгөөр арилжаа хийхээс зайлсхийх
  • Өөрийн зон совинд итгэх. Хэрэв наймаа хэт үнэмшилгүй хямд байх нь сайны шинж тэмдэг биш байж болох юм.

Be the first to comment

Leave a Reply