Ерөнхийлөгч Доналд Трамп Азийн орнуудад хийх айлчлалаа эхэллээ

Ерөнхийлөгч Доналт Трамп Азийн орнуудаар хийх 12 өдрийн албан ёсны айлчлалаа эхлүүлсэн нь олон улсын анхаарлын төвд байна.Ерөнхийлөгчийн Азийн 5 оронд хийх айлчлалын эхний буудал нь Хавай дахь АНУ-н цэргийн бааз байсан бөгөөд тэрээр Азийн холбоотнуудаа Умард Солонгосын түрэмгийллээс хамгаалах байр сууриа илэрхийлснээр гадаад аялалаа эхлүүлж байна.

Доналт Трамп айлчлалын хүрээнд Хятадын Дарга Шитэй нүүр тулсан уулзалт хийхээс гадна хар тамхины наймаачидтай эрс тэмцлийг нь нэгэнтээ магтаж байсан Филиппоны ерөнхийлөгч Дутэртэтэй мөн уулзах ажээ.

Олон улсын анхаарлын төвд зүй ёсоор багтаж буй бас нэг үйл явдал нь Вьетнамд зхиогдох олон талт уулзалтын үеэр ОХУ-н Ерөнхийлөгч Путинтэй 2 дахиа уулзах уулзалт юм.
Улмаар Ерөнхийлөгч хоёр Солонгосын хил дээрх зэвсэггүй бүст айлчилж, Өмнөд Солонгосыг дэмжих дэмжлэгээ бататгах ажээ. Дашрамд дурьдахад Роналд Рейгэнээс бусад бүх АНУ-н Ерөнхийлөгчид энэхүү зэвсэггүй бүсд зочилж байсан түүхтэй гэнэ.

1992 онд Жорж Буш Японы Ерөнхий сайдтай зоог барьсны дараа хоолны хордлого авч аялал саатсаныг эс тооцвол энэ удаагийн Доналд Трампийн айлчлал АНУ-н Ерөнхийлөгчийн Азид хийж буй хамгийн урт айлчлалд тооцогдож байна.

Сонирхуулж хэлэхэд Ерөнхийлөгч Хавайгаас Японы зүг хөлгийн жолоо залахаас өмнө өөрийн өмчлөлд байдаг “Trump International Hotel Waikiki” зочид буудалд түр саатсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн тайлбарт “…ерөнхийлөгч тус зочид буудлын цогцолборын ажилчдын шаргуу хөдөлмөрт талархал илэрхийлэхийг хүссэн…” гэжээ. Харин Хавайд нэг хоносон ерөнхийлөгч тус буудалд хоноглоогүй юм.

Be the first to comment

Leave a Reply