Кофе эрүүл мэндэд тустай юу?

Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон кофе эрүүл мэндэд тустай эсэх маргаан АНУ-н шүүх болон яамдын түвшинд хүрч маргаан дэгдээгээд байна.

Учир нь Хорт бодисын сургалт, мэдээллийн Зөвлөл (Council for Education and Research on Toxics) гэх байгууллагаас 2008 онд анх гаргасан гомдлыг Калифорниа мужийн тойргийн шүүгч хянаж үзээд кофе нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолгүйн зэрэгцээ кофе нь хорт хавдар үүсгэхэд үүрэг гүйцэтгэдэг “Acrylamide” гэх бодис агуулдаг тул кофе үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд Кофе эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй (тамхитай төстэй анхааруулга) гэсэн мэдээллийг шошгонд дурьдаж байх шийдвэрийг энэ оны 3 сард гаргаад байсан билээ.

Үйлдвэрлэгчдийн эсрэг гэж болох энэхүү шүүгчийн шийдвэрийн дараа кофе үйлдэрлэгчид байр сууриа илэрхийлж, хэдийгээр тэд кофенд Acrylamide гэх бодисын агууламжийг үгүйсгээгүй боловч тухайн бодисын агууламжийн хэмжээ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхгүй бага тул кофены хүний биед сайнаар нөлөөлөх тал нь давамгайлна гэж үзэж, энэ талаар эрдэмтэд, судалгааны баримтууд хангалттай нотолсон гэж үзэж байгаа юм.

Харин үйлдвэрлэгчдийн энэ байр суурь шүүгч Judge Elihu Berle-ий санааг хараахан өөрчилж чадаагүй байгаа билээ. Тиймээс ч Калифорниа мужийн хамаарах хуулийн хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүнд агуулах хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж болох бодисын агууламжийг бараа бүтээгдэхүүний шошгонд заавал тодорхой бичсэн байх хуулийн заалт нь кофе үйлдвэрлэгчдэд хамаарна гэсэн шийд гаргаад байгаа юм.

Тэгвэл энэ маргаанд АНУ-ын Хүнс, Эмийн Харилцааг Зохицуулах Газар (FDA-цаашид FDA гэх) оролцохоор шийджээ. Өчигдөр FDA-ийн коммисар Scott Gottlieb гаргасан мэдэгдэлд “…хэрэв мужийн хуулиас үүдэж хүнсний бараа бүтээгдэхүүний шошго худал, ташаа мэдээлэл агуулсан нөхцөлд FDA оролцохоос өөр аргагаггүй…” тухай дурьджээ. Тэрээр цааш нь дурьдахдаа хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэх бодисын агууламж кофенд маш бага төдийгүй, кофе нь зарим төрлийн хорт хавдраас сэргийлэх эерэг нөлөөтэй гэдгийг олон удаагийн шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан гэжээ. Эрдэмтдийн судалгаагаар насанд хүрсэн эрүүл хүн өдөр тутам хэр тааруу кофе хэрэглэх нь хүнд ужиг өвчин, тухайлбал хорт хавдар үүсгэх нөлөөлөл болохгүй гэдгийг нотолсон тухай дурьджээ. Тиймээс кофены шошгонд хорт хавдраас сэргийлэх санамж нэмэх нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, улмаар кофеноос зайлсхийснээр кофеноос авч болох эерэг ашиг тусыг авч чадахгүйд хүргэж болохыг анхааруулсан байна.

Энэхүү мэдэгдлийг дараа шүүхэд ялалт байгуулж, дээрх шийдвэрийг гаргуулсан хуульч Raphael Metzger хариу мэдэгдэл гаргаж, мужийн эрх баригчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байр суурь баримталж буйд гайхаж буйгаа илэрхийлээд мужийн эрх баригчид өөрийн эрдэмтдийн гаргасан дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгааг буруутгажээ.

FDA-с гаргасан энэхүү байр суурийг National Coffee Association, болон зарим хорт хавдрын судалгааны төвүүд дэмжиж буйгаа илэрхийлээд байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*