АНУ иргэдийн Умард Солонгост аялах хоригийг нэг жилээр сунгажээ.

АНУ-ын төрийн Департмент АНУ иргэдийн Умард Солонгост зорчих хоригыг дахин нэг жилээр сунгажээ. Энэ оны 09 сарын 01-нд дуусгавар болох байсан энэ хориг нь АНУ-н паспорттай иргэдийг Умард Солонгост зорчих, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглосон байдаг бөгөөд хэрэв аялалын зорилго нь АНУ-н үндэсний ашиг сонирхилд нийцсэн гэж үзсэн маш цөөн тохиолдолд (хэвлэл мэдээлэл, улаан загалмайн төлөөлөл, засгийн газрын дээгүүр дипломат төлөөлөл, зэвсгийн шинжээч г.м) аялах эрх олгох журамтай юм. Энэ хориг нь гадаадад зорчиж буй АНУ иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой шийдвэр гэж үздэг байна.

АНУ-н иргэн, оюутан Otto Warmbier Умард Солонгост хоригдсоны улмаас амь насаа алдсаны дараа буюу 2017 оны 09 сард дээрх хориг гарсан байдаг. 2017 онд тухайн үед 22 настай байсан Otto Warmbier аялалын группт багтан тус улсад зорчих явцад сурталчилгааны материал хулгайлсан хэрэгт буруутгагдан баривчлагдаж, улмаар 15 жилийн хөдөлмөрийн лагерьт хорих ялаар шийтгэгдэж хоригдсон юм. Тэрээр хүнд өвчин тусч 2017 оны 06 сард АНУ-д ухаангүй хүргэгдэж ирснээс 7 хоногийн дараа нас барсан билээ.

Умард Сололонгосын тал хохирогч хүнд хэлбэрийн хоолны хордлогыг улмаас өвчилсөн гэсэн тайлбар өгдөг ажээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*