Өчигдөр өглөө (04 сарын 30-ны Даваа) 7:08 цагийн орчимд Columbia Pike- S. Queen Street -орчмын уулзварт явган зорчигч дайруулсан автын ноцтой осол гарчээ.
Ослын улмаас явган зорчигч хүнд бэртэж, улмаар George Washington Их Сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлийн улмаас нас барсан байна. Осолд холбогдсон жолооч хэргийн газраас хөдлөөгүй бөгөөд хэргийг мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байгаа юм. Одоогоор хохирогчийн тухай мэдээллийг цагдаагийн газар мэдээлээгүй байна.
Иргэд хэрэв тухайн ослыг харсан бол Арлингтон хотын Цагдаагийн Газрын мөрдөн байцаагч Johnson-той Djohns3@arlingtonva.us гэсэн хаягаар эсвэл 703-228-4193 тоот утсаар холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна.
Мөн өөрийн нэрийг нууцалж мэдээлэл өгөх бол 866.411.TIPS (8477) тоот утсаар Arlington County Crime Solvers Тасагтай холбогдож болно.
Арлингтон Хотын Цагдаагийн Газар
Leave a Reply
You must be logged in to post a comment.