Хуурамч хаягаар хүүхэд сургуульд оруулсан гэр бүл 593000 доллар төлнө

Вашингтон ДС тойргийн шүүхээс цагдаагийн албан хаагч гэр бүлд 3 хүүхдээ хууль бусаар сургуульд оруулсны төлбөрт дээрх хэмжээний торгууль, нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаад байна.

Вашингтон ДС хотын Цагдаагийн албан хаагч болох Alan Hill, Candace Hill нар Мэрилэнд болон Виржиниа мужуудад оршин сууж байсан ч өөрсдийн ажилладаг ажлын ойролцоох Cleveland Park орчмын улсын сургуульд худал хаяг мэдүүлж хүүхдүүдээ сургуульд суралцуулж байсан нь илрээд байгаа юм. Тэдний эхний хүүхэд 2003 онд хуурамч хаягаар сургуульд орсон бол 2005 оноос хоёр хүүхдээ мөн хуурамч хаягаар сургуульд оруулсан байна.
Энэ байдал 2013 онд илэрч улмаар Вашингтон ДС хотын Ерөнхий Боловсролын Сургуулиас хүүхдээ гаргах мэдэгдлийг эцэг эхэд илгээж, улмаар хэрэг шүүхэд шилжсэн байна.

Тиймээс тухайн гэр бүлд 3 хүүхдийн сурсан хугацааны сургалтын төлбөрийг ийнхүү Вашингтон ДС хотын Ерөнхий боловсролын Сургуульд нөхөн төлүүлэх шийдвэр гарч байгаа ажээ.

АНУ-н аливаа төрийн сургуульд зөвхөн тухайн орон нутгийн оршин суугч хүүхдээ үнэ төлбөргүй сургуульд суралцуулах эрхтэй байдаг бол гадны оршин суугч хүүхдийн сургалтыг төлбөрийг төлөх хуультай байдаг бөгөөд хэрэв дээрхтэй адил хуурамч хаягаар хүүхэд сургасан нь нотлогдвол хүүхэд сурсан хугацааны сургалтын төлбөрийг нөхөн төлүүлдэг журамтай юм.

Be the first to comment

Leave a Reply