Вашингтон ДС орчимд өнөөдөр маргааш хүчтэй салхилах анхааруулга

Үндэсний Цаг Уурын АЛбанаас Вашингтон ДС болон ойр орчмын хотуудын орчимд хүчтэй салхинаас сэрэмжлүүлэх сэрэмжлүүлэг гаргажээ.
Өнөөдөр Пүрэв гарагийн оройноос Баасан гарагийн орой хүртэлх хугацаанд хүчтэй салхи, шуурга дэгдэж болзошгүй бөгөөд салхины хүч 25-40MPH (40-65 км/ц), зарим үед 60MPH (96км/ц) хүрч онц хүчтэй салхилах цаг агаарын мэдээ гараад байгаа ажээ.

Цаг уурчдын анхааруулснаар энэ удаагийн салхи шуурга сүүлийн 3 жилд байгаагүй хүчтэй байх тооцоо гараад байгаа юм. Тиймээс дээр дурьдсан хугацаанд хүчтэй салхины улмаас үүдэж болох эрсдлээс хамгаалах, зарим бүс нутагт тог цахилгаан тасалдах зэрэг эрсдэл гарч болзошгүйг анхаарна уу.

Be the first to comment

Leave a Reply