Арлингтон хотын сургуулиуд 2 цагийн өмнө хаагдана

Өнөөдөр үдээс хойш Вашингтон ДС хот орчимд хүйтэн бороо, нойтон цас орч болзошгүй байгаа тул зарим сургуулийн дүүргүүд энгийн цагаас 2-3 цагийн эрт хаахаар болж байгаа бол Fairfax County, Loudoun County-д өнөөдөр сургууль ороогүй байна.

Тиймээс Арлингтон хотын сургуулиуд өнөөдөр энгийн цагийн хуваариас 2 цагийн өмнө хаагдах бол бага сургуулиудын оройн  Extended Day хөтөлбөр 4:00 цагт хаана.

Мөн Виржиниа мужийн Prince William, Falls Church City сургуулиуд 3 цагийн өмнө хаагдахаар зарлаад байгаа бол бусад сургуулиудын дүүргүүд цаг агаарын байдлыг ажиглаж байгаа тухай мэдээлжээ.

Өнөөдөр урьд өдрүүдээс харьцангуй дулаарч өдөр 30 хэм хүрэх ч газар  хөлдүү байгаа тул бороо цас орсон нөхцөлд зам талбай хөлдөж замын хөдөлгөөнд хүндрэл гарч болзошгүйг анхааруулжээ.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*