Шуурхай: Эль Сальвадор улсын дүрвэгчдийн түр оршин суух эрхийг цуцалжээ

Өнөөдөр өглөө Цагаан Ордон Эль Сальвадор улсын дүрвэгч иргэдэд давуу эрхээр олгосон түр орогнох эрх (Temporary protected status (TPS)-ийг цуцалж буйг зарлалаа.
2001 онд Эль Сальвадор улсад болсон газар хөдлөлтийн дараа тус улсын дүрвэгчдэд АНУ-д оршин суух зөвшөөрөл олгоод байсан юм. Түр орогнох тусгай зөвшөөрлөөр оршин сууж буй Эль Сальвадор улсын иргэдийн зөвшөөрөл 2019 оны 09 сарын 09-нд дуусгавар болохоор заасан бөгөөд дээрх тооны иргэд заасан хугацаанаас өмнө АНУ-с гарах шаардлагатай болж байна. Эдгээр цагаач иргэд заасан хугацаанаас өмнө АНУ-с гараагүй нөхцөлд цагаачлалын алба албадан гаргах эрхтэй болж байгаа юм.

Мөн үүнтэй нөхцөл бүхий түр хоргодох тусгай эрхтэй Гайти, Никарагуа улсын цагаачдын эрхийг цуцалсан бөгөөд тэдгээр иргэд мөн 2019 онд багтаж АНУ-с гарах мэдэгдэл аваад байгаа бол Өмнөд Суданы дүрвэгчдийн түр оршин суух эрхийг 2019 оны 05 сар хүртэл түр сунгаад байгаа билээ.

Ерөнхийлөгч Доналд Трампийн засаг захиргаанаас цагаачлалын хууль журмыг чангатгах бодлогын хүрээнд байгалийн гамшиг болон дайн дажины улмаас дүрвэсэн гадаадын цагаачдад олгосон Temporary protected статусыг ийнхүү толгой дараалан цуцалж байгаа бөгөөд дараагийн ээлжинд Хондурас улсын дүрвэгч иргэдийн оршин суух эрхийг сунгах эсэх талаар ярилцаж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад ‘Temporary protected status’ -р АНУ-д оршин сууж буй цагаачдын тоог Эль Сальвадор улсын дүрвэгчид тэргүүлдэг бөгөөд өнгөрөгч 11 сард явуулсан Конгресийн судалгаагаар тус услын 200 000 орчим иргэн дээрх статустай АНУ-д амьдарч байжээ. 2001 онд Эль Сальвадор улсад болсон гамшигт газар хөдлөлтийн улмаас 1150 хүн амь үрэгдэж, олон мянган хүн орох гэр оронгүй болсоны улмаас АНУ тус улсын иргэд ‘Temporary protected status’ олгосон байдаг.

1 Comment

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*