Маргааш Ням гарагт дараах хотуудад цагаачлалын Албаны баривчилгаа болно

Маргаашын Ням гараг (7 сарын 14)-т АНУ-н томоохон 10 орчим хотод хууль бус цагаачдын эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаа явуулах гэж байна.

Өнгөрсөн сард ICE (Immigration and Customs Enforcement) буюу цагаачлалын Албанаас шүүхээс АНУ-с гарах шийдвэр авсан ч шүүхийн шийдвэр биелүүээгүй байгаа, мөн гэмьт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байгаа хууль бус цагаачдыг баривчилж, албадан гаргах ажиллагаа явуулахаар зэхэж байсан ч Ерөнхийлөгч Трампийн шийдвэрээр түр хойшлоод байсан юм.

Тухайн үед Ерөнхийлөгч Трамп өөрийн твитер хуудаснаа “… Бид хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг 2 долоо хоног хойшлуулж, Конгресоос цагаачлалын зарчмын асуудлуудаар тохиролцоонд хүрэх хугацааолгохоор боллоо. Хэрэв энэ хугацаанд Конгресос ямар нэгэн дорвитой алхам хийгээгүй нөхцөлд бид төлөвлөсөн баривчилгааг явуулах болно…” гэж мэдэгдээд байсан юм.

Мэдээллийн CNN агентлагийн мэдээлснээр баривчилгааг Atlanta, Baltimore, Chicago, Denver, Houston, Los Angeles, Miami, New Orleans, New York, San Francisco зэрэг хотуудад явуулах нь тодорхой болоод байгаа бөгөөд цагаачлалын албаны цагдаагаас явуулах ажиллагаа нь цагаачлалын шүүхээр орж, улмаар АНУ-н хилээр нэн даруй гарах шийдвэрээ биелүүлээгүй нийт 2000 орчим цагаачдыг эрэнсурвалжилж баривчлахаар болжээ.

Цагаачлалын Албаны эх сурвалжийн мэдээгээр энэ ажиллагааны үеэр хэдийгээр тодорхой нэр бүхий хууль бус цагаачдыг эрэн сурвалжлах боловч шалгалтын үед шаардлагатай бол бусад цагаачдыг ч шалгах, шаардлагатай бол баривчилж болохыг үгүйсгээгүй байна.

Дашрамд дурьдахад хэдийгээр Ерөнхийлөгч Трампийн засаг захиргааны үед хууль бус цагаачдад хатуу хандаж, олноор баривчилж буй мэт сурталжилж мэдээлж байгаа ч Ерөнхийлөгч Обамагийн үеэс цөөн хүн албадан гаргасан тоо байдаг ажээ.

2017 оны санхүүгийн жилд АНУ нийт 226,119, харин өнгөрсөн 2018 оны санхүүгийн жилд 256,085 хууль бус цагаачдыг албадан гаргасан бол Барак Обама Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 2012 хүнд 400,000 хууль бус цагаачдыг албадан гаргасан байдаг ажээ. Тиймээс Ерөнхийлөгч Трамп олон нийтэд хууль бус цагаачдыг журамлах талаар эрс шийдэмгий ажиллаж байгаа мэт сурталчилгаа явуулж байгаа ч ачир дээрээ хангалттай арга хэмжээ авч чадахгүй байж болох юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн амлалтаа биелүүлж буй мэт харагдах, өөрийн дэмжигчидийн хүрээг тэлэх гэх мэт улс төрийн зорилгоор Цагаачлалын Албаны хэвийн үйл ажиллагааг нийтэд сүржин зарлаж улс төржүүлж байж болох хандлага ажиглагдаж байгаа билээ.

Харин Ерөнхийлөгч Трампийн засаг захиргааны үед гэмт хэрэгт холбогдоогүй хууль бус цагаачдыг баривчлах явдал эрс өсч байгаа ажээ. Тухайлбал 2017 онд гэмт хэрэгт холбогдсон 109,000, ямар нэгэн гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй 46,000 хууль бус цагаачдыг албадан гаргасан нь 2016 оньтой  харьцуулахад гэмт  хэрэгт холбогдолгүй хууль бус цагаачдын баривчилгаа 171% өссөн гэсэн тооцоо байна.

Be the first to comment

Leave a Reply