12-с дээш насныхан “Trick or Treat” хийвэл баривчилдаг гэвэл та итгэх үү?

Удахгүй Halloween өдөр (10 сарын 30) тохиох гэж байна. Америк хүүхдүүдүүд энэ өдрийг жил бүр тэсэн ядан хүлээдэг учир нь хүүхдүүд айл хэсч “Trick or Treat” чихэр цуглуулдагтай холбоотой.

Харин АНУ-н зарим хотуудад энэ баяртай холбоотой сонин хачин дүрэм журам үйлчилдгийг тэр бүр анзаардаггүй байна. Тухайлбал Виржиниа мужийн зүүн хэсгийн хотуудад 12-с дээш настай хүүхэд айл хэсч “Trick or Treat”-р айл хэссэн тохиолдолд иргэний хариуцлага тооцож мөнгөн торгууль ногдуулах, улмаар тодорхой хугацаагаар саатуулах журам үйлчилдэг ажээ.

Энэ хачин этгээд заалт Виржиниа мужийн Чейспик ( Chesapeake, Virginia) хотод үйлчилдэг бөгөөд журам зөрчсөн этгээдэд $100 хүртэл торгууль эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих, эсвэл аль алиныг нь давхар хэрэглэж, чихэр цуглуулсан өсвөр насны  хүүхдийг “залхаахаар” заажээ.

Улмаар тус хотын дотоод журамд тухайн хотын нутаг дэсвгэрт нас үл харгалзан оройн 8 цагаас хойш “Trick or Treat” хийхийг хориглож, журам зөрчигсдөд $25-$100 хүртэл торгууль ногдуулахаар заасан байдаг ажээ. (Тус хотын дотоод журмын дараах зүйл ангид энэ тухай дурьджээ: Sec. 46-8. – Trick-or-treat activities.)

Мөн үүнтэй төстэй журам Ньюпорт (Newport) хотод үйлчилдэг байна. Тус хотын дотоод журамд зааснаар 7-р ангиас доош, эсвэл 12-с доош насны хүүхэд “Trick or Treat”-р айл хэсэхийг зөвшөөрдөг бөгөөд хүүхдээ дагалдаж буй насанд хүрэгсэд ямар нэгэн төрлийн баг (Mask) зүүхийг хориглосон байдаг ажээ.

Эдгээртэй төстэй журам хэрэгждэг Portsmouth, Norfolk, Suffolk зэрэг хотууд байдаг гэнэ.

Энэ журмын талаар хүмүүс сошиалд хэрхэн өгүүлж буйг дор харуулав.


 

Be the first to comment

Leave a Reply