Washington-Lee Ахлах Сургуулийн нэр өөрчлөгдөв

Урьд шөнө (2019 оны 01 сарын 10-ны Пүрэв) хуралдсан Арлингтон Хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөлийн хурлаар “Washington-Lee” Ахлах сургуулийн нэрийг өөрчлөх эцсийн санал хураалт явуулж тус сургуулийн нэрийг “Washington-Liberty” болгож өөрчиллөө.

Сүүлийн 1 жилийн турш үргэлжилсэн сургуулийн нэр өөрчлөх явцад тус сургуулийн шинэ нэрээр хамгийн олон санал авсан “Washington-Liberty” болон “Washington-Loving” гэсэн хоёр нэр шалгараад байсан юм. Удирдах Зөвлөлийн гишүүдийн дунд санал хурааж “Washington-Liberty” нэр 5-0 санал авснаар тус сургуулийн нэр ийнхүү өөрчлөгдөж байна.

Тус сургуулийг Америкийн эх орны дайны үеийн Генерал Robert E Lee (1807-1870)-ийн нэрэмжит болгож нэрлэсэн байдаг. Гэвч сүүлийн үед эх орны дайны үед боол эзэмшиж байсан, эсвэл боолын нийгмийг дэмжиж байсан түүхтэй холбоотой нэр нэршил, хөшөө дурсгалыг устгаж эхэлсэн тул Арлингтон хот тус сургуулийн нэрийг өөрчлөхөөр судалгааны ажлыг эхлүүлсэн билээ.

Шинэ нэр 2019-2020 оны хичээлийн жилээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Санал хураалтын видеоны хэсэг:

Дашрамд дурьдахад Арлингтон болон Александриа хотууд дундуур явж өнгөрдөг 1-р зам буюу Jefferson Davis Highway-ийн нэрийг өөрчлөх асуудал сөхөгдөөд байсан юм. Улмаар манай хөрш Александриа хот тус замын өөрийн нутаг дэвсгэрт хамаарах хэсгийг “Richmond Highway” болгож өөрчлөхөөр 2018 оны 06 сард эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шинэ нэршлийг энэ оны 01 сарын 01-с ашиглаж эхлээд байгаа билээ.

Харин “Jefferson Davis Highway” -н Арлингтон хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг хуучин нэрээр хэвээр ү лдэх бөгөөд учир нь Арлингтон хот тус замын нэршлийг солих эрхзүйн эрхгүй байдаг ажээ. Харин мужийн Ерөнхий Ассемблей зөвшөөрсөн нөхцөлд хот тус замын нэршлийг өөрчлөх эсэх судалгаа эхлүүлэх юм.

Энэхүү зам нь анхны Нэгдсэн улсуудын (Confederate States of America) анхны Ерөнхийлөгч асан Jefferson Davis (1808-1889) -ийн нэрэмжит бөгөөд 2015 онд Charleston хотын сүмд хэт үндэсэрхэг цагаан арьстан гал нээж олон хүний аминд хүрсний дараа орон даяар боол эзэмшигч Confederate улсын үеийн хөшөө дурсгалыг халах хөдөлгөөн эхэлснээр “Jefferson Davis” нэрийг өөрчлөх ажил эхэлжээ.

Be the first to comment

Leave a Reply