APS SchoolTalk системд бүртгүүлэх

Арлингтон хотын ЕБС-иуд өвлийн цагт цас, шуургатай өдрүүдэд хаагдах, зарим нөхцөлд 2 цагаар хойшилж эхэлдэг. Цас шуурга болон бусад цаг агаарын тааламжгүй нөхцөлд сургуулиуд ажиллах эсэхийг тухайн өдрийн өглөөний 5 цагт Арлингтоны ЕБС-н албан ёсны вэбсайт www.apsva.us, эсвэл хэрэв та SchoolTalk мессежийн үйлчилгээнд хамрагдсан бол гар утсанд мессежеер тус тус мэдэгддэг байна.

Хэрэв та APS SchoolTalk системээс гар утсанд мессеж анхааруулга, шуурхай зарлал хүлээж авахгүй байгаа бол дараах зааврын дагуу системд бүртгүүлж болно:

Алхам 1. Таны гар утасны дугаар хүүхдийн сургуульд зохих журмын дагуу бүртгэлтэй эсэхийг шалгах (Огт бүртгэлгүй, эсвэл дугаар буруу бичигдсэн, гар утсыг гэрийн утас гэж бүртгэсэн зэрэг алдаа байгаа эсэхийг шалгуулах)

Алхам 2. 67587 тоот дугаар руу YES гэж текст илгээснээр таны дугаар APS SchoolTalk системд бүртгэгдэнэ.

APS SchoolTalk системд бүртгүүлснээр цаг агаарын улмаас сургууль хаагдах, хойшлох үед таны гар утсанд текст мессежээр мэдээлнэ.

Be the first to comment

Leave a Reply