Арлингтон хот дараа жилээс Decal ашиглахгүй.

Арлингтон хотын оршин суугчид тээврийн хэрэгслийн албан татвар төлсөн баримт болох наалт (Decal)-ийг автомашины салхин шилэнд байршуулдаг журамтай билээ. Тэгвэл өнгөрөгч Мягмар гарагийн хотын Удирдах Зөвлөл (County Board)-ийн хурлаар иргэд албан татвар төлсөн наалтыг машины салхины шилэнд наах журмыг хүчингүй болгож, журам 2019 оноос хэрэгжиж эхлэх шийдвэр гаргаад байна.

2019 оны 07 сарын 01-с эхлэн хотын оршин суугчид татвар төлсөн наалтыг машины салхины шилэнд наах шаардлагаггүй болох бөгөөд жолооч нар автомашины татвараа төлсөн эсэхийг автомашины улсын дугаар уншигч төхөөрөмж ашиглаж хянах бүрэн боломжтой гэж үзсэн байна.

Арлингтон хотод анх 1949 оноос татвар төлсөн баримтыг илтгэх метал тэмдэгтийг автомашины улсын дугаарт харагдахуйц байршуулсан байх журам баталж байсан бол одоогийн ашиглаж буй Decal-ийг 1967 оноос хэрэглэж эхэлсан гэнэ.

Харин сүүлийн жилүүдэд Decal-ийг бусад хотууд хэрэглээнээс халж эхэлсэн нь Арлингтон хот ийм ахлам хийхэд хүргэсэн тухай Хотын Удирдах Зөвлөлийн дарга Katie Cristol дурьдаад хэдийгээр Decal-ийг халж байгаа ч автомашины татварын хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүйг оршин суугчдад давхар сануулсан байна. Автомашины жилийн татварт шингэсэн байдаг “Motor Vehicle License Fee” гэх хураамжаас хотын төсөвт жилд 5 сая орчим доллар төвлөрдөг байна.

Дашрамд дурьдахад 2018 оны автомашины албан татварын наалт Decal-ийг 2018 оны 10 сарын 05-с өмнө салхины шилэнд байршуулсан байх ёстой бөгөөд энэ хугацаанд татварын наалтыг байршуулаагүй иргэдэд торгуулийн арга хэмжээ авдаг журамтай.

Be the first to comment

Leave a Reply