Арлингтон хотын Courthouse орчмын явган зорчигчдын аюулгүй байдал, тохь тухай зорчих нөхцлийг хангах төсөл хэрэгжих тухай манай сайт мэдээлж байсан билээ.
Нийт $640,000 хөрөнгөөр бүтэх энэ төслийн хүрээнд зүүн чиглэлийн ‘Clarendon Blvd’-замаас хотын захиргааны хойгуур явж ’15th Street N’ -тэй нийлдэг нэг урсгалтай богино авто замыг бүр мөсөн хааж, тухайн орчинд үүсэх гурвалжин орон зайд явган зорчигчдод зориулсан тохижилт, мод зүлэг бүхий ногоон бүс байгуулахаар төлөвлөсөн байна.
Тохижилт барилгын ажил Даваа-Баасан гарагуудад өглөөний 9 цагаас оройн 4 цаг хүртэл үргэлжлэх тухай хотын захиргааны мэдээнд дурьджээ. Тиймээс дурьдсан цагуудад явган зорчигч, жолооч нар замын тэмдэг тэмдэглэгээг баримталж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.