DACA хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн зогсоох шийд гарлаа

Өнөөдөр 09 сарын 05-нд Ерөнхийлөгч Доналт Трамп хүүхэд ахуй цагтаа хууль бусаар хилээр орж ирсэн залуу цагаачдад түр оршин суух эрх олгож байсан DACA хөтөлбөрийг зогсоох болсон тухай зарлаад байна.Дээрх хөтөлбөрийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэний үндсэн дээр хүчингүй болгох Зарлиг гарч буйтай холбогдуулж DACA хөтөлбөрт хамрагдагсдад хамаарах дараах өөрчлөлтүүд орж байна.
Эхний ээлжинд өнөөдрөөс эхлэн шинээр DACA хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авахгүй ажээ.
Харин өмнө нь DACA хөтөлбөрт хамрагдаж, түр оршин суух эрх авсан иргэдийн оршин суух эрх өнөөдрөөс хойш 6 сарын дотор буюу 2018 оны 03 сарын 05 хүртэл ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд тэдний түр ажиллах эрх, оршин суух эрх тухайн өдрөөр хүчингүй болох юм.

Ерөнхийлөгчийн гаргасан тайлбарт энэ хугацаа нь АНУ-н Конгрес үндсэн хуульд нийцсэн цагаачлалын багц хууль шийдлийг олж батлах хугацаа олгож байгаа гэжээ.

Мөн DACA хөтөлбөрийн хүрээнд авсан ажиллах эрх буюу “Employment Authorization” нь 2018 оны 03 сарын 05-с өмнө дуусгавар болох  иргэдийн ажиллах эрхээ журмын дагуу сунгуулахаар гаргаад буй өргөдөл , эсвэл 2017 оны 10 сарын 05-с өмнө өмнө багтаж гаргасан өргөдлийг журмын дагуу хянан шийдвэрлэхээр заажээ. Харин 10 сарын 5-с хойш ажиллах эрх сунгах өргөдлийг хүлээн авахгүй болж байна.

Мөн зарлиг гаргахаас өмнө эцсийн байдлаар батлагдаад буй DACA хөтөлбөрт хамрагдагсад ажиллах эрх, түр оршин суух эрхийг шинэ журмын дагуу олгох бол хянан шийдвэрлэх шатандаа буй, хараахан шийдэгдээгүй өргөдлүүдийг бүр мөсөн хаах бөгөөд зохих өргөдлийг хураамжийг өргөдөл гаргагчид буцаан олгохоор болж байна.

Энэ тухай Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд хандаж зарлаад байна.

[acadp_listings]

1 Comment

  1. Ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ

    Дараах сэдвүүдээр ганцаарчилсан зөвлөгөө өгнө. Эдгээрт:

    – Зээл, зээлийн оноо түүх /Credit, credit score and history/
    – Эрүүл мэндийн болон автын даатгал /Health and auto insurance/
    – Цагаачлалын маягт, визийн ангилал солих /Immigration forms and visa status change/
    – Автын осол болон ослын улмаас үүдсэн хувь хүний бэртэл гэмтэл, ажлын байрны осол /Auto accident and personal injury, wok place compensation /
    – Шинээр ирсэн хүмүүст хандсан ерөнхий мэдээлэл өгөх зэрэг

    Зөвлөгөө авахын тулд цаг товлох ба нэг уулзазтын цаг дээд тал нь 60 минут байна.
    Хураамж 50$. хураамжийг урьдчилан болон уулзалтын үеэр төлбөрийн карт болон бэлэн мөнгөөр төлж болно.

    Холбоо барих: tuguldur@imedee.com; утас: (571) 315-8654

Leave a Reply