ШУУРХАЙ: Хавайн оршин суугчид пуужингаас хоргодох аюулын дохио хүлээж авчээ

Өнөөдөр (Бямба) үдийн 1 цагийн орчимд (1:00pm EST) Хавайн арлын оршин суугчдад баллистик пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлэх аюулын дохио хүлээж авч, арал даяар түгшүүрт автжээ.

Оршин суугчдын гар утсанд ‘Хавайн арлыг чиглэсэн баллистик пуужин ирж байна. Аюулгүй газарт хоргодно уу. Энэ сургуулилт биш’ гэсэн сэрэмжлүүлэг дохио мессеж иржээ.
Азаар энэ сэрэмжлүүлэг нь хуурамч буюу хүний алдааны улмаас үүдсэн болохыг тус арлыг Конгрест төлөөлдөг Tulsi Gabbard өөрийн жиргээгээр иргэдэд мэдээлснээс  гадна тус арлын эрх баригчид болон АНУ-н Армийн Номхон Далайн компандлалаас энэ нь хуурамч дохио байсныг давхар нотлоод байна.

Одоогоор энэхүү хуурамч дохио илгээгдсэн учир шалтгаан тодорхой бус байна.

Ослын буюу шуурхай түгшүүр зарлах (Emergency alert) мессежийг зөвхөн тусгай , эрх бүхий шуурхай албанаас илгээх боломжтой байдаг ажээ.

(Конгресийн гишүүн  Tulsi Gabbard-ийн жиргээ)

(АНУ-н Армийн Номхон Далайн компандлалын мэдэгдэл)

Be the first to comment

Leave a Reply