Мужийн шинэ амбан захирагч Ralph Northam тангараг өргөв

Виржиниа, Ричмонд: Өнөөдөр (Бямба гараг) өглөө Виржиниа мужийн шинэ амбан захирагч Ralph Northam-ийн тангараг өргөх ёслол Ричмонд хотод боллоо.
Ralph Northam тангарагийн ёслолд хуран цугласан олонд хандаж үг хэлэхдээ амбан захирагч Бүгд Найрамдах нам давамгайлсан Конгерстой хамтран ажиллах гэж буй нь онцлог гэдгийг дурьдаад Бүгд Найрамдахчуудын байнга эсэргүүцэж ирсэн MediCaid даатгалын хамрах хүрээг өргөтгөх (Medicaid expansion) хөтөлбөрийг сэргээх зорилгоосоо ухрахгүй гэдгээ ч илэрхийлжээ.

Өнгөрсөн 11 сард явагдсан сонгуулиар Ардчилсан Намаас нэр дэвшигч Ralph Northam Бүгд Найрамдах намын өрсөлдөгч Ed Gillespie-ийг 9 хувийн илүүгээр ялсан билээ. Уламжлал ёсоор шинэ амбан захирагчийн үг хэлж дуусмагц хуучин амбан захирагч Terry McAuliffe мужийн Захирагчийн өргөө (Executive Mansion)-ний түлхүүрийг гардуулж өгсөн байна.

Ийнхүү Ардчилсан намын Ralph Northam Виржиниа мужийн 73 дахь амбан захирагчаар сонгогдож албаа хүлээж авлаа.

Амбан захирагч тангараг өргөсөн  даруйд анхны зарлигт гарын үсэг зурсан бөгөөд түүний анхны зарлиг нь мужийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд иргэдийг ялгаварлан гадуурхах байдлыг арилгах тухай байжээ. Уг зарлигт мужийн төрийн байгууллагууд ажлын байрны шаардлага  хангасан үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон настай иргэдийг түлхүү ажилд авах удирдамж өгсөн байна.

Be the first to comment

Leave a Reply