Өчигдөр 680 хууль бус цагаачдыг баривчиллаа

Өчигдөр (Лхагва) гарагт Холбооны Цагаачлалын Албанаас Миссипи мужид өргөн цар хүрээтэй баривчилгаа явуулжээ. Баривчилгааны үеэр ажиллах зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан гэх нийт 680 орчим хууль бус цагаачдыг баривчилсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байна.

Цагаачлалын Албаны баривчилгааг тус мужид үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах 7 үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд явуулж, хууль бусаар ажил эрхэлж байсан ажилчдыг саатуулж, улмаар тэдгээр компаниудын бизнесийн тайлан бүртгэлийг хурааж авчээ.

Тусгай ажиллагаанд цагаачлалын алба, тагнуул, цагдаагийн 600 орчим албан хаагч оролцсон байна. Гэнэтийн шалгалтад өртсөн компаниудад АНУ-н мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд томоохонд тооцогддог “Koch Foods” Inc, “Peco Foods” Inc зэрэг компаниуд багтаж байгаа ажээ.

Энэ удаагийн хууль бус цагаачдыг хоморголон баривчлах ажиллагаа нь АНУ-н цагаачлалын түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд 2008 онд Жеорж Буш Ерөнхийлөгчийн үед Иова мужийн мах савлах үйлдвэрээс 400 цагаач баривчилж байсан байжээ.

Эцэг эх нь цагаачлалын Албанд баригдсаны дараах байдал:

 

Be the first to comment

Leave a Reply