Өнөөдөр АНУ-н Хөдөлмөрийн Яамнаас (Labor Department) АНУ-н хөдөлмөрийн зах зээлийн дэлгэрэнгүй тайланг нийтэлжээ. Тус тайланд дурьдсанаар АНУ-н хөдөлмөрийн зах зээлд өнгөрөгч 06-р сард нийт 224,000 ажлын байр шинээр бий болсны 171,000 ажлын байр сүүлийн 3 сард бүртгэгдсэн нь болзошгүй дэлхийн эдийн засгийн хямрал, АНУ-Хятадын худалдааны дайн зэрэг хүчин зүйлсээс болгоомжилж байсан ажил олгогчдын эдийн засгийн өсөлтөд итгэх итгэл сэргэж байгаатай холбоотой талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
5 сард 3.6 хувь байсан ажилгүйдлийн түвшин өсч 3.7 хувьд хүрсэн нь ажилгүй байсан хүмүүс идэвхтэй ажил хайж эхэлснийг илтгэж эерэг үзүүлэлт гэж тайлбарлаж байна.
АНУ-н дундаж цалингийн түвшин өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар өссөн дүн гарчээ.
Ажлын байрны төрлөөр авч үзвэл 5-р сард дөнгөж 5000-р нэмэгдэж байсан барилгын салбарт 6-р сард 21,000 ажлын байр нэмэгдсэн бол үйлдвэрлэлийн салбар 17,000 шинэ ажлын байр нэмэгдсэнийг онцолж байна. Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний салбарт 50,500 ажлын байр, тээвэр, бараа бүтээгдэхүүний агуулахын компаниудад 23,900 шинэ ажлын байр бий болжээ.
Харин төрийн албанд нийт 33,000 шинэ ажлын байр бий болсны дийлэнх хувийг орон нутгийн засаг захиргаанууд эзэлж байгаа юм.
Шинэ ажлын байраар хангагдсан иргэдийн 63 хувь нь АНУ-н унаган иргэд эзэлж байгаа бол цагаачид 37 хувийг эзэлсэн нь багаггүй үзүүлэлтэд тооцогдож байгаа гэнэ.
Эдийн засагчдын тооцож буйгаар ажил олгогчид зах зээлд орж ирж буй шинэ ажиллах хүчний өсөлтөөс илүү хурдацтай ажлын байр нийлүүлж байгаа нь ажилгүйдлийн түвшинг сүүлийн 50 жилийн дунджаас доогуур барих нөхцөл бүрдэж байгааг онцолж байгаа ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.