Туркийн Muratpaşa, Antalya дүүрэгт бүлэглэн, зохион байгуулалттай хулгай хийж байсан Монголын 4 иргэнийг баривчилсан тухай мэдээлжээ.
Монгол улсын иргэн, 26 настай Нармандахын Дөлгөөн, 36 настай Баярсайханы Золзаяа, 35 настай Энхболдын Ууганбат, 30 настай Долсолмаагийн Чулуунхүү нар тусгай доторлогоо бүхий цүнх ашиглан, томоохон худалдааны төвүүдээс удаа дараа хулгай хийдэг байсан бөгөөд тэднийг хулгайлж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан байна.
Дээрх Монгол улсын иргэдийн хулгай үйлдлийг сэжиглэсэн цагдаагийн тусгай алба тэдний машиныг дагаж, улмаар тэдний орсон дэлгүүрт хяналтыг үргэлжлүүлжээ. Сэжигтнүүд орсон дэлгүүрээсээ эд зүйл хулгай хийж байгаа нь нотлогдсон тул баривчилсан байна.
Сэжигтнүүдийн баригдах үед барьж явсан цүнх, унаж явсан машинд нэгжлэг хийж нийт 216 ширхэг хулгайн хувцас илрүүлж хураагаад байгаа тухай Туркийн мэдээллийн hurriyet.com.tr сайтад мэдээлжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.