Uber жолоочгүй машин үйлчилгээнд туршина

Такси үйлчилгээний Uber компани дэлхийд анх удаа жолоочгүй машинаар хүн тээвэрлэх үйлчилгээг ойрын хугацаанд турших гэж байна. Энэхүү үйлчилгээг Pittsburg хотод нэвтрүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд “autonomous cars” буюу жолоочгүй машинд “Ford Fusions” машиныг ашиглах юм. Дашрамд дурьдахад Pittsburg хотод Uber компаний жолоочгүй машин төслийн лаборатори ажиладаг ажээ.
“Autonomous technology”-р тоноглогдсон эдгээр ухаалаг машинууд дуудлага авч, улмаар зорчигчийг авч, зорьсон чиглэлд хүргэж өгөх чадалтай хэдий ч туршилтын хугацаанд жолооны хүрдний ард нөөц жолооч байх гэнэ.
Мөн өнөөдөр Uber – Volvo компаниуд хамтран ажиллах 300 сая долларын төсөлд гарын үсэг зурсан бөгөөд тохиролцоо ёсоор Volvo компани жолоочгүй таксинд ашиглах SUV зэрэглэлийн машин нийлүүлэхээр болж байна.
Смарт устанд суурилсан дуудлагын таксин үйлчилгээ үзүүлэгч Uber, Lyft зэрэг компаниудын өрсөлдөөн ширүүсэхийн зэрэгцээ уламжлалт аргаас илүүтэй хэтийгхарсан техногийн төлөө хоёр компани хүч үзэх болсон. Энэ оны эхээр Lyft компани авто машин үйлдвэрлэгч GM компанитай $500 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж жолоочгүй такси үйлчилгээ нэвтрүүлэхэд хамтарч ажилахаар тохирсон билээ.
Ийнхүү Uber анх удаа жолоочгүй машинаар хүн тээвэрлэх туршилтыг хязгаарлагдмал хүрээнд хийж эхлэхээ түрүүлж зарлалаа.
Мэргэжилтнүүдийн тооцож буйгаар жолоочгүй автомашины нийтийн хэрэглээ болох хүртэл технологи болон эрхзүйн багагаггүй зам туулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Харин энэ төсөлд чамгүй хөрөнгө хүч зарцуулж буй Ford Motor компани 2021 оноос жолоочгүй машин өргөн хэрэглээ болох боломж бүрдэнэ гэж амалж байгаа гэнэ.
Эдгээр компаниудын зэрэгцээ Google компани жолоочгүй машины төсөлд анхдагчид тооцогдох бөгөөд тус компани 2009 оноос туршилтын жолоочгүй машинуудыг энгийн замуудад явуулж туршсаар байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply