АНУ-н Батлан Хамгаалах Яамны удирдлага иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Сири улсын эсрэг цэргийн арга хэмжээ авах боломжийг ярилцаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.Энэ тухай зөвлөлдөх уулзалтад Батлан Хамгаалахын сайд Jim Mattis болон Генерал Joseph F. Dunford нарын оролцсон байна.
Өнгөрөгс Мягмар гарагт Сирид химийн зэвсгийн улмаас олон арван энгийн иргэд хордож нас барсан хэрэг гараад байгаа бөгөөд үүнд Сирийн ерөнхийлөгч Башир Ассадын засгийн газар буруутай, хариуцлага хүлээх ёстой, АНУ-н зүгээс шийдтэй алхам хийнэ гэж АНУ-н Төрийн Департментийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Rex Tillerson өнөөдөр албан ёссоор зарлаад байгаа юм.
Энэ үйлдэл АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын Ерөнхийлөгчтэй уулзахаар Флорида мужид очиж байгаатай давхцаж байгаа бөгөөд Сирийн засгийн эсрэг авч болзошгүй цэргийн арга хэмжээг хэлэлцэхээр Батлан Хамгаалахын сайд Jim Mattis Флоридад ирээд байна.
2013 онд Сирийн засгийн газар химийн зэвсэг ашигласанд буруутгагдаж, өнөөдөр үүсээд буйтай адил нөхцөл үүссэн билээ. Тухайн үед Сирийн ерөнхийлөгч Ассад улаан шугам давж химийн зэвсэг хэрэглэсэн нөхцөлд АНУ-н зүгээс шийдэмгий алхам хийнэ гэж мэдэгдээд байсан Обамагийн засаг захиргаа ямар нэгэн дорвитой хариу үйлдэл хийгээгүй. Тухайн үед Ассадын эсрэг тэнгисийн зүгээс пуужингийн цохилт өгөх хүртэл бэлтгэл хангаад байсан АНУ ОХУ-тай хэлэлцээ хийж, Сирийн Засгийн газрын мэдэлд буй химийн зэвсгийн нөөцийг устгахаар тохиролцсоноор асуудал намжиж байв.
Дашрамд өгүүлэхэд Сирийн ерөнхийлөгч Башир Ассадын засаглалыг ОХУ тууштай дэмждэг бөгөөд өдгөө тус услад ОХУ-н цэрэг, техник байршиж байгаа нь цэргийн арга хэмжээ авах боломжуудыг хязгаарлах гол нөхцөл болж байгаа юм.
Өнөөдөр Флорида мужийн Mar-A-Lago хувийн эдлэнд Хятадын Ерөнхийлөгч Ши-тэй уулзаж буй Ерөнхийлөгч Трамп Сирид үүссэн нөхцөл байдлын талаар, тухайлбал ОХУ хандсан мэдэгдэл хийж магадгүй гэсэн хүлээлттэй байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.