Теннеси мужийн насанд хүрэгсдэд коллеж үнэгүй болно.

24-с дээш настай иргэдэд коллеж үнэгүй болно

АНУ-н Теннеси (Tennessee) мужийн амбан захирагч Bill Haslam-ийн санаачилсан тус мужийн насанд хүрэгчдэд үнэгүй коллежийн боловсрол олгох хууль хэрэгжихэд нэг алхам ойртлоо.“Tennessee Reconnect” гэх энэ хөтөлбөрийг өнөөдөр (Пүрэв) тус мужийн Төлөөлөгчдийн танхим (House)-д олонхийн саналаар батлагдаад байна. Хэрэв мужийн Сенатаас уг хуулийг дэмжиж баталвал тус мужийн коллежийн боловсролгүй насанд хүрэгсэд 2 жилийн коллежийн боловсролыг үнэгүй олгохоор болж байна. Тус хуулийн тодорхойлолтоор “Насанд хүрэгсэд” гэдэг нь 24-с дээш настай иргэн гэж заасан нь насанд хүрсэн бараг бүх хүнд энэ х ууль хамааралтай болж байгаа гэнэ. Энэ хууль амжилттай батлагдаж хэрэгжвэл АНУ-д олон нийтийн коллежийг хамгийн олон хүнд хүртээлтэй, үнэгүй болгосон анхдагч нь Теннеси муж болох ажээ.

Тус мужийн эрх баригчдын тооцогоор энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлвэл насанд хүрэгсдэд коллежийн боловсрол олгоход жилд 11.2 сая доллар зарцуулах тооцоо гарчээ. Гэхдээ энэ хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр бус харин мужийн хонжворт сугалааны татварын хөрөнгөөр санхүүжүүлэх учиртай гэнэ.

Өнөөдөр Төлөөлөгчдийн танхимд олонхийн саналаар буюу 87-6 харьцаагаар батлагдсан тус хуулийн төслийг одоо Сенат баталсны дараа амбан захирагч Bill Haslam ширээн дээр очих бөгөөд Сенатад ч олонхийн дэмжлэг авах магадлал өндөр байгааг тус мужийн хэвлэлүүдэд онцолжээ.

Хуулийн төсөл мужийн Ерөнхий Ассемблейд батлагдсан нөхцөлд 2018 оны намраас тус мужийн насанд хүрэгсэд 2 жилийн олон нийтийн коллежид үнэгүй суралцах эрх нээгдэхээр болж байна.

Be the first to comment

Leave a Reply