насанд хүрээгүй хүүхэд Uber-н жолоочид халджээ

Uber компанид ажилд ороод дөнгөж 3 хоносон жолоочийг нэгэн зорчигч зодож халдсан хэрэг гарчээ.
65 настай жолооч Fredericksburg-ийн Lyons Boulevard орчимд дуудлага авч улмаар 16 настай зорчигчийг гэрээс нь авчээ. Зорчигч өөрийн хүссэн газар хүрсэн ч гэр рүүгээ буцаж явахыг хүсчээ. Жолооч буцаж түүний хэлсэн газарт хүрэх үед зорчигч жолоочийн толгойн тус газарт төмрөөр цохиж, улмаар боож унагаахаар оролдсон байна. Энэ үед машин айлын хэд хэдэн шуудангийн хайрцаг мөргөж зогсчээ. Жолооч хүзүү болон хөлдөө гэмтэлтэй эмчлүүлж байна.
Хэрэг гарсан өдрийн дараа өдөр сэжигтэнг баривчилж саатуулсан бөгөөд бусдын биед гэмтэл учруулсан, дээрмийн хэргээр хэрэг үүсгээд байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply