Өнгөрсөн долоо хоногт явагдсан сонгуулиар Ардчилсан нам 2000 оноос хойш томоохон ялалт байгуулж, тус намын нэр дэвшигчид мужийн захирагч, дэд захирагч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд сонгогдоод байгаа билээ. Мөн мужийн Төлөөлөгчдийн Танхимд хүчний харьцаа 51/49 болоод байгаа ч саналын зөрөө 1%-с бага 3 тойрогт саналыг дахин тоолох хуулийн шаардлагатай болоод байна. Хэрэв энэ гурван тойргоос Ардчилсан нам 2 суудал авч чадвал Төлөөлөгчдийн танхимд олонх болох юм.
Мөн сонгуулиар Арлингтон хотод иргэд ч Ардчилсан намыг сонгожээ. Хотын Удирдах Зөвлөлд Ардчилсан намаас нэр дэвшсэн Erik Gutshall 62.82 хувиар, харин ЕБС-дын Удирдах Зөвлөлд тус намын нэр дэвшигч Monique O’Grady 70,56 хувийн саналаар тус тус ялжээ.
Дашрамд дурьдахад Виржиниа мужийн захирагчийн сонгуулиар Арлингтон хот Ардчилсан намын нэр дэвшиж ялалт байгуулсан Ralph Northam-д хамгийн олон санал өгсөн хотоор шалгарсан байна. Арлингтон хотын 68,315 иргэн Ralph Northam-д харин түүний өрсөлдөгч болох БН-н нэр дэвшигч Ed Gillespie-д ердөө 16,160 санал өгсөн дүн гарчээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.