Арлингтон хотын ЕБС-дад нэмэлт 103 сая долларыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

11 сарын 06-нд явагдсан сонгуулиар орон нутгийн чанартай зарим асуудлаар, тухайлбал хотын ЕБС-иудын хэрэгцээнд 103 сая долларыг бондын хөрөнгөөр санхүүжүүлэх эсэх санал давхар хураасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Сонгуульд санал өгсөн хотын хүн амын 81.97 хувь нь энэ саналыг дэмжиж санал өгсөн нь 1951 оноос гараагүй өндөр саналаар батлагдаж буй санхүүжилтад тооцогдож байна.
Бондын хөрөнгөөр Арлингтон хотын ЕБС-иудад хуваарилах дээрх санхүүжилтийш сүүлийн жилүүдэд тулгараад буй сурагчдын өсөлт, орон тоог нэмэгдүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. 103 сая долларын санхүүжилтийг дараах төслүүдэд зарцуулна. Эдгээрт:

  • $44,250,000 – Reed Сургуулийн дэргэд баригдах 725 хүүхдийн шинэ бага сургуулийн бүтээн байгуулалтад;
  • $6,000,000 – Career Center-т Arlington Tech хөтөлбөрт зориулж 600 шинэ орон тоо бий болгох төсөлд;
  • $32,250,000 – Хуучин Education Center барилгад 600 хүүхдийн орон тоо шинээр бий болгох төсөлд;
  • $5,900,000 – Career Center сургуульд шинээр орон тоо бий болгох;
  • $14,600,000 – Арлингтоны ЕБС-иудын барилга, тохижуулалтын бусад төслүүдэд тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Be the first to comment

Leave a Reply