Хотын сургуулиудад хулгайн гэмт хэрэг нүүрлээд байна

Арлингтон хотын цагдаагийн газраас хотын бага сургуулиудад гарах болсон цуврал хулгайн хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Цагдаагийн газраас гаргасан мэдээнд сүүлийн хэдэн сарын турш хотын хэд хэдэн бага сургуулиудад багш ажилчид, сурагчдын эд зүйлс, зээлийн карт, түрийвч зэрэг зүйл алдагдах болжээ. Цагдаад ирсэн хулгайн дуудлагаас үзвэл гэмт хэрэг зохион байгуулалттай байж болохоор байгаа бөгөөд гэмт этгээдүүд ихэвчлэн хичээл тарах үеэр сургуулиуд руу орж хулгай хийж байгаа нь тогтоогдоод байна.

Хулгайн хэрэг бүртгэгдсэн сургуулиуд:

  • Ashlawn Бага Сургууль
  • Barcroft Бага Сургууль
  • Campbell Бага Сургууль
  • Carlin Springs Бага Сургууль
  • Drew Model Бага Сургууль
  • Glebe Бага Сургууль
  • Jamestown Бага Сургууль
  • McKinley Бага Сургууль
  • Tuckahoe Бага Сургууль

Мөн Мэрилэнд мужийн сургуулиудад дээрхтэй төстэй хэрэг гарч байгаа боловч одоогоор эдгээр хэргүүд хоорондоо холбоотой эсэх нь нотлогдоогүй байгаа юм.

Тиймээс цагдаагийн газраас сургуулийн багш ажилчид сонор сэрэмжээ сайжруулж, хувийн эд хогшлоо хямгадах, өөрсдийн зээлийн карт алдагдсан эсэх бүртгэх, банкны хуулга зэргийг шалгаж үзэхийг сануулж байна.

Хэрэг мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэж зарим сэжигтэн байж болох хүний зургийг сургуулиудад таниулах ажил хийгдэж байгаа ажээ.

Арлингтон хотын Цагдаагийн Газар
Арлингтон Хотын ЕБС-ын сургуулиудыг Удирдах Газар

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*