Пентагон сити дэхь Fashion Center-т “Shack Sounds” нэртэй амьд тоглолт болно

Пентагон сити дэхь “Fashion Center” худалдаа үйлчилгээний төв, тус төвд үйл ажиллагаа явуулдаг “Shake Shack” ресторантай хамтарч амьд тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ 6-р сарын турш Пүрэв гараг бүрийн оройн 7-9 цагийн хооронд тус рестораны гадна талбайд “Shack Sounds” нэртэй амьд тоглолтод дараах хамтлаг жүжигчид оролцох ажээ. Эдгээрт:

  • 6-р сарын 7 — David Thong Band (Pop/Rock/Hip-hop/Acoustic)
  • 6-р сарын 14 — The Ryan Forrester Band (Motown/Top 40/Country/Rock)
  • 6-р сарын 21 — Chris Timbers Band (Singer/Songwriter)
  • 6-р сарын 28 — Most Savage Gentlemen (Covers/Originals)

“Shake Shack” ресторан нь дээрх нэр бүхий амьд тоглолтуудыг бусад муж хотууд дахь салбаруудад өмнө зохион байгуулж байсан ажээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*