Бага сургуулиудын шинэчилсан бүсчлэлийг баталлаа

Шинээр баригдаж буй Alice W. Fleet Бага сургууль (Elementary) болон “Drew” сургууль бүрэн бага сургууль болгон өөрчилж буйтай холбогдуулж Арлингтон хотын бага сургуулиудын харъяаллын бүсчлэлийг шинэчлэн тогтоох ажил 2 жил орчим үргэлжилж байгаа билээ.

Өчигдөр (12 сарын 07-ны Пүрэв) хуралдсан Арлингтон хотын Улсын Сургуулиудын Удирдах Зөвлөлийн хуралдаанаар бага сургуулиудын шинэчилсэн бүсчлэлийг эцэслэн баталжээ.

Шинэчилсэн харьяаллын бүсэд Abingdon, Barcroft, Drew, Fleet, Hoffman-Boston, Long Branch, Oakridge, Randolph сургуулиуд хамаарч байгаа бөгөөд 2019 оны 09 сараас буюу Alice W. Fleet шинэ сургууль ашиглалтад орох үед үйлчилж эхлэхээр тооцсон байна.

Мөн одоогийн Drew сургууль дээр байршиж буй Montessori хөтөлбөрийг Henry барилгад шилжүүлэх бөгөөд шинэ төлөвлөлтөд энэ шилжилт хөдөлгөөнийг харгалзаж төлөвлөсөн байна.
Шинэ төлөвлөлтөд Цэцэрлэгээс 4-р анги (K-4) нийт 413 орчим сурагч хамрагдах урьдчилсан тооцоо гарсан бөгөөд эдгээр сурагчдад 2019 оны эхэнд захиагаар мэдэгдэх юм.

Be the first to comment

Leave a Reply