Аласка мужид 7 баллын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр (Баасан) өглөө Аласка (Alaska) мужид 7 баллын хүчтэй газар хөдөлж зам, гүүр их хэмжээгээр сүйдээд байна.

Газар хөдлөлтийн төв цэг нь тус мужийн хамгийн том хот болох Anchorage хотоос умард зүгт 7 бээр (mile)-ийн зайд байсан тухай АНУ-н Геологи Судалгааны Агентлаг мэдээлээд байна.

Газар  хөдлөлтийн чичиргээ 350 бээрийн алсад мэдрэгдэж байсан бол Anchorage хотын төвийн барилга байшинд хүчтэй чичиргээ мэдрэгдэж, зарим барилгын хана, тааз нурж сүйдсэн ч одоогоор газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн, амь эрсэдсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна.

Хүчтэй газар хөдлөлтийн дараа дагалдах олон удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа ажээ. Цаашид 5 хүртэл баллын хүчтэй газар хөдлөлт дахиж болзошгүйг мэргэжлийн байгууллага анхааруулж байгаа юм.

Газар хөдлөлтийн дараагаар цунами үүсч болзошгүй анхааруулга зарлаад байсан юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*