Индонезид 7.5 баллын хүчтэй газар хөдөлжээ

(Индонези, Жакарта) Өнөөдөр Индонезийн Сулавеси (Sulawesi) аралд хүчтэй газар хөдөлж, байшин барилга сүйдэн, хүний амь үрэгдээд байна. АНУ-н Геологи Судалгааны Хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд тус арал орчмын хөрсөн дор 10 километрийн гүнд 7.5 баллын хүчтэй 2 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, одоогийн байдлаар 1 хүн амь үрэгдсэнийг албаны эх сурвалж мэдээлээд цаашид хохирлын тоо нэмэгдэж болохыг анхааруулж байгаа юм. Мөн хүчтэй газар хөдлөлтийн дараа үүсдэг цуврал газар хөдлөлтүүд үргэлжилж байгаа бөгөөд хамгийн хүчтэй нь 6.1 баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн тухай эрх баригчид (National Disaster Mitigation Agency) хэвлэлд мэдээлжээ.

Дашрамд дурьдахад Индонези улс нь газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсийн нэгд тооцогддог бөгөөд 2004 оны 12 сард Суматра арлын эрэгт далайн гүнд 9.1 хүчтэй газар хөдөлсний улмаас хэд хэдэн улс орныг хамарсан хүчтэй цунами үүсч нийт 230 000 хүн амь үрэгдэж байжээ.

Be the first to comment

Leave a Reply