Росслин дахь CEB цамхаг 06 сарын 21-нд нээгдэнэ

Арлингтон хотод төдийгүй Вашингтон ДС хот орчимд хамгийн өндөрт тооцогдож буй CEB цамхагийн орой дахь алсыг харах талбай олон нийтэд үүд хаалгаа нээх гэж байна.Арлингтон хотын Росслин дүүрэгт баригдсан CEB цамхагийн 31-р давхарт нээгдэх олон нийтэд зориулсан алсыг харах талбай ирэх 06 сарын 21-нд буюу зуны хамгийн урт өдөр нээлтээ хийх тухай тус барилгыг эзэмшигч JBG компани зарлажээ.

Тус барилгын ерөнхий түрээслэгч “Corporate Executive Board”-ийн нэрээр нэршсэн тус цамхагийн олон нийтийн хэсэг нийт 12000 хавтгай дөрвөлжин фут талбайтай. Эндээс ДС, Мэрилэнд, Виржиниа мужийн нутаг дэвсгэрийг бүрэн харах 360 градусын харагдацтай гэнэ. Мөн эргэн тойрны түүхэн ач холбогдол бүхий харагдац газрууд, байгууламжуудын харалдаа “Windows Into History” гэж нэрийдсэн автомат харилцагч, тайлбар бүхий дижитал дэлгэц байрлуулсан байх ажээ.

Харин “алсыг харах” талбай нь үнэгүй биш бөгөөд энд гарч үзэхийн тулд том хүн 22$ төлбөртэй бөгөөд хүүхэд, өндөр настанд хөнгөлөлттэй байна. Тасалбарыг онлайнаар урьдчилж авч болох бөгөөд энэ нөхцөлд $21 байх юм.

Дашрамд энэхүү “алсыг харах” талбайг Нью Иорк хот дахь Дэлхийн Худалдааны Төв дэхь “One World Observatory” болон Лос Анжелесийн “OUE Skyspace” байгууламжийг хариуцдаг “Legends” компани хариуцаж ажиллуулах юм байна.

Одоогоор хаалгаа бариад байгаа Washington Monument-ийг эс тооцвол “CEB” цамхаг нь Вашингтон ДС хотын Beltway дотор хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна.

CEB цамхагийн хаяг: 1201 Wilson Blvd., Suite 214, Arlington, VA 22209. Билетийг Росслин метро буудлын эсрэг талд 1700 North Moore Street хаягт борлуулна.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*