Мэрилэндэд байлдааны онгоц осолджээ

Мэрилэнд дэхь Joint Base Andrews цэргийн агаарын баазаас хөөрсөн F-16 байлдааны онгоц унасан осол гараад байна. Тус баазаас хөөрсөн байлдааны онгоц өглөөний 9.15 минутын орчимд баазаас өмнөд зүгт National Harbor орчимд осолджээ.
Онгоцны жолооч ослын буултаар эсэн мэнд газардэж эмнэлэгт хүргэгдээд байна.
АНУ-н Агаарын Хүчний зүгээс хийсэн мэдэгдэлд тухайн онгоц ээлжит сургалт дадлагын нислэг үйлдэх учиртай байжээ.
Онгоц хүн ам суурьшилгүй газар унасан бөгөөд ослын улмаас одоогоор хүний амь, эд хөрөнгийн хохирол учраагүй бололтой.
Ослын шалтгааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна

Be the first to comment

Leave a Reply