Сурагчдад нийтийн тээврээр үнэгүй зорчиж боломжийг олгож байна.

ДС орчмын сургуулийн сурагчид сургуульдаа сургуулийн шар автобусаас гадна бусад тээврийн хэрэгслийг ч үнэгүй ашиглах боломж нээгдсээр байна.

Өнгөрсөн жилээс эхлэн Александриа хотын төрийн өмчийн сургуулиуд, болон T.C. Williams сургуулийн сурагчид сургуулийн үнэмлэхээ уншуулж DASH автобусаар үнэгүй зорчих боломжтой болсон бол энэ жилээс “Bishop Ireton”, “St. Stephens & St. Agnes” болон “Episcopal” Ахлах Сургуулийн сурагчид мөн DASH чиглэлийн автобусаар үнэгүй зорчих боломжтой болж байна. Дашрамд дурьдахад сургуулийн сурагчид зөвхөн DASH чиглэлийн автобусаар үнэгүй зорчих боломжтой бөгөөд үүнд Metrobus чиглэлийн автобусаад болон метро хамаарахгүй юм.

Харин Вашингтон ДС тойргийн сургуулийн сурагчдад зориулсан “Kids Ride Free” Хөтөлбөр хэрэгждэг бөгөөд төрийн өмчийн сургуулийн сурагчид “DC One” сурагчийн үнэмлэх ашиглан Вашингтон ДС хотын метро, Metrobus-р (хязгааргүй) үнэгүй зорчдог. Өмнө нь “DC One” сурагчийн үнэмлэх ажиллахгүй байх тохиолдол гарч байсан тул энэ жилээс хотын захиргаанаас зөвхөн сурагчдад зориулсан тусгай Smartrip карт олгож эхэлсэн байна. ДС орчмын хувийн сургуулийн сурагчид мөн дээрх хөтөлбөрт хамрагддаг ч сар тутам 30 долларын нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болдог байна.

Харин манай хөрш Fairfax хотын төрийн өмчийн сургуулийн 7-12-р ангийн сурагчдад өглөөний 5 цагаас оройн 10 цагийн хооронд зөвхөн “Fairfax Connector”, “City of Fairfax CUE” төрлийн автобусуудад үнэгүй зорчих үнэмлэх олгодог. Тус хот энэ жилээс эхлэн “Justice ” ахлах сургуулийн сурагчдад туршилтаар “SmarTrip ” карт олгож эхэлсэн байна. Энэ сургуулийн сурагчид сургуулиас олгосон карт ашиглан өглөөний 5 цагаас оройн 10 цагийн хооронд “Fairfax Connector”, “City of Fairfax CUE” төрлийн автобусууд, мөн зарим чиглэлийн “Metrobus” автобусаар үнэгүй зорчих ажээ.

Энэ мэтчилан Мэрилэндийн Montgomery, Prince George’s County, Frederick гэх мэт хотууд өөрсдийн төрийн өмчийн сургуулиудын сурагчдад тухайлан заасан нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэх олгож, сурагчдын нийтийн тээврийн зардлыг төсвөөс тухайн тээврийн компанид олгодог байна.

Харин Арлингтон хотын төрийн өмчийн сургуулиудын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид сургуулийн үнэмлэхээ үзүүлэн ART чиглэлийн автобусаар $1 үнэтэй зорчих боломжтой бөгөөд сурагчид үнэмлэхээ үзүүлэн “iRide SmarTrip” карт авч энэ хөнгөлөлтийг эдэлж болох бол картгүй хүүхдүүд сурагчийн үнэмлэхээ үзүүлэн бэлэн мөнгөөр зорчиж болдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*