Германд дахин террорист халдлага гарч олон хүний амь үрэгджээ

Германы Мюнстэр (Muenster) хотод ачааны машин явган зорчигчид руу дайрсны улмаас хэд хэдэн хүний амь эрсдэж, одоогийн байдлаар 30 гаруй хүн хүнд бэртэж гэмтсэн хэрэг гараад байна.

Зарим хэвлэлд наад зах нь 3 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа ч амь үрэгдсэн хүмүүсийн тоо эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм. Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар ачааны машины жолооч халдлага үйлдсэний дараа амиа хорложээ. Хэрэг явдалтай холбоотой байж болох 2 сэжигтнийг цагдаагийн газар эрэн сурвалжилж байгааг мэдээлээд иргэдийн хотын төвөөс аль болох зайлсхийхийг анхааруулж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад 2016 оны 12 сард мөн Германы нийслэл Берлин хотод Тунис улсаас гаралтай алан хядагч мөн ачааны машинаар халдлага үйлдэж 12 хүний амь үрэгдэж байсан билээ.

Be the first to comment

Leave a Reply