Ослын бус дуудлага өгөх шугам 24/7 ажилладаг

Сүүлийн үед АНУ-д гарч буй энгийн иргэдийг чиглэсэн халдлага, террорист аллагатай холбогдуулж Арлингтон хотын захиргаанаас оршин суугчдад хандаж, осол аваарь, яаралтай нөхцөл байдалд хэрхэн шаардлагатай тусламжийг цаг алдахгүй авах талаар санамж гаргажээ.

Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үед 911 дугаарт дуудлага өгөхийг сануулж байгаа юм. Дуудлага өгөх үед хамгийн эхэнд мэдээлэх зүйл нь таны байршил бөгөөд хэрэв та тодорхой хаяг мэдэхгүй бол өөрийн эргэн тойрны онцгой шинж тэмдэг бүхий зүйлсийг аль болох тодорхой дүрслэн ярихыг зөвлөж байна. Гар утсаар дуудлага өгөх нь онц яаралтай ослын үед тэр бүр таны байршлийг автоматаар нарийн тодорхойлох арга болдоггүй гэдгийг анхааруулжээ.

Дашрамд дурьдахад Арлингтон болон хөрш хотууд 911-т текст илгээх үйлчилгээг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ үйлчилгээг зөвхөн та чимээ гаргах, ярих боломжгүй гэж үзсэн үед текст бичих боломжийг ашиглахыг зөвлөж байгаа юм.

Мөн онц яаралтай бус аливаа дуудлага өгөх, мэдээлэх үед хотын зүгээс 703-558-2222 дугаар ажиллуулдаг бөгөөд 7 хоногийн 24 цаг турш ажилладаг энэ дугаар 911-тэй адил мэргэжлийн хүмүүс харулт өгч ажилладаг байна. Онц яаралтай бус дуудлагын нэг жишээ нь таны машин байршуулсан газар байхгүй үед энэ дугаарт утасдаж таны машин журамлагдсан эсэхийг лавлаж болох ажээ. Харин мэдээж таны машиныг хулгайлж буйг харж гэрчилсэн бол 911-т дуудлага өгөх нь зохистой.

Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэний үүргээ сахин биелүүлэхтэй холбоотой элдэв сэжиг бүхий үйл явдлуудыг, хууль зөрчиж байршуулсан автомашин зэргийг дээрх утсанд мэдээлж болох юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*