Ерөнхийлөгч Трампд 2 сая долларын торгууль ногдууллаа

АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп нь өөрийн “Трамп Сан” (Trump Foundation)-ийн хөрөнгийг улс төрийн болон өөрийн хувийн бизнесийн зорилгод ашигласан буруутайд тооцож Ерөнхийлөгч Трампийг 2 сая долларын торгууль төлөх шийдвэрийг шүүгч гаргажээ.

Нью Иорк хотын шүүгч Saliann Scarpulla мөн “Trump Foundation”-г татан буулгаж, сангийн үлдэгдэл хөрөнгө болох 1.7 сая долларыг ижил төстэй ашгийн-бус (NGO) байгууллагуудад тараан байршуулах шийдвэрт гарын үсэг зурсан байна.

Өнгөрсөн онд Нью Иорк хотын Ерөнхий Шүүгчийн нэхэмжлэлтэй Доналд Трамп болон түүний гэр бүл төрийн бус байгууллагын хөрөнгийг улс төр болон гэр бүлийн бизнесийн эрх ашигт нийцүүлэх ашиглаж байгаа хууль бус үйл ажиллагааг буруутгаж шүүхийн зарга үүсгээд байсан юм. Нэхэмжлэгч тал Нью Иорк хотын Ерөнхий Шүүгч (Attorney General) Letitia James Ерөнхийлөгч Трампаас 2.8 сая доллар нэхэмжлээд байжээ.

“Trump Foundation” Сангийн хуульчид энэ шүүхийн нэхэмжлэлийг улс төрийн зорилготой, үндэслэлгүй гэж мэдэгдэж байсан юм.

Be the first to comment

Leave a Reply