Халамжийн тэтгэмж авсан гадаад иргэдийн талаарх бодлогоо чангатгана

Холбооны Засгийн газар улсаас тусламж, тэтгэмж авч буй гадаад иргэдийн талаарх бодлогоо чангатгах шинэ журам боловсруулж эхэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ.

Мэдээллийн ‘Рейтерс’ агентлагийн олж мэдсэнээр Трампийн засаг захиргаа холбооны болон мужийн засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрөл бүрийн тусламж дэмжлэг авсан гадаад иргэдэд байнгын оршин суух эрх (ногоон карт) олгохгүй байх боломжийг цагаачлалын албаны офицеруудад олгох журам боловсруулж эхлээд байгаа ажээ.

Дотоодыг Хамгаалах Яам (Homeland Security)-ны боловсруулж буй уг төсөлд хэрэв гадаадын иргэн төсвийн мөнгөөр санхүүждэг мөнгөн бус халамжийн тусламж дэмжлэгүүд, тухайлбал сургуулиас өмнөх насны сургуульд хүүхэд сургасан, эсвэл хэрэглээний зардал болон даатгалын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд тухайн хүнийг ‘Public charge’ буюу төсвийн мөнгөнд дулдуйдагч гэж үзэж цагаачлалын өргөдлийг татгалзах үндэслэл болгохоор заажээ.

Хэдийгээр энэ журам эцэслэн хэлэлцэж батагдаагүй байгаа ч хэрэв батлагдсан нөхцөлд бэлэн мөнгөний бус тэтгэмж тэтгэлэгийг цагаачлалын шийдвэр гаргахад ашиглахыг хориглосон зарчмаас эрс буцсан алхам болох нь тодорхой байна.

Шинэ журам хэрэгжсэн нөхцөлд АНУ-н иргэн болохоор өргөдөл гаргаж буй ногоон карттай иргэдэд хамаарахгүй тухай тус баримтад дурьдсан байх бөгөөд харин энэ нь АНУ-н иргэний ойрын хамаатан, АНУ-н компаниудад ажиллаж буй гадаадын гэрээт ажилчдад шууд хамаарахаар тусгажээ.

АНУ-н Иргэншил, Цагаачлалын Алба (U.S. Citizenship and Immigration Services) болон Дотоодыг Хамгаалах Яамны эрх бүхий албадтай мэдээллийн CNBC агентлаг холбогдож дээрх журмын дагуу тодруулга авахыг оролдсон ч тайлбар өгөхөөс татгалзаж, харин ийм журам хэлэлцүүлгийн шатанд явж буйг хүлээн зөвшөөрсөн байна.

Дахин хэлэхэд энэ журам албан ёсоор батлагдаагүй болно.

Өмнө нь болон одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй журамд улсаас бэлэн мөнгөний бус тусламж дэмжлэг авсан гадаадын иргэд цагаачлах өргөдөл гаргасан нөхцөлд тухайн өргөдөл гаргагчийн ‘Public charge’ гэж үзэх үндэслэлгүй байгаа юм.

‘Public charge’ ойлголтын тухай дэлгэрэнгүй энд танилцана уу.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*