Цагаачлалын өргөдлийн хураамжуудыг картаар төлөх боломжтой.

АНУ-н Иргэншил Цагаачлалын Алба (USCIS) цагаачлалын холбогдолтой өргөдөлд хамаарах хураамж төлбөрийг зээлийн карт (Credit/Debit)-аар төлөх боломж бүрдүүлжээ.

Шинэ тутам нэвтрүүлж буй төлбөрийн системээр төлбөр хураамж шаардлагатай нийт 41 нэр төрлийн өргөдлийн маягтын хураамжийг иргэд зээлийн картаар төлөх боломж олгож байгаа ажээ.

Өргөдөл гаргагч иргэд Visa, MasterCard, American Express, Discover гэх мэт карт ашиглах боломжтой бөгөөд картын мэдээллийг Form G-1450, Authorization for Credit Card Transaction маягтад мэдүүлж, цагаачлалын өргөдлийн маягтад хавсаргаж явуулах учиртай. Нэг дор хэд хэдэн өөр өргөдөл гаргаж байгаа бол өргөдөл бүрийн тоогоор  дээрх маягтыг бөглөж хавсаргах ёстойг анхааруулжээ.
Өмнө нь дээрх 41 нэр төрлийн өргөдлийн маягтын хураамжийг Money Order юм уу хувийн чекээр хураамж төлдөг байсан юм.

Be the first to comment

Leave a Reply