Виржиниа мужийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгууллаа

Өчигдөр Виржиниа мужид явагдсан сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь холбооны улсын анхаарлын төвд зүй ёсоор багтаж байна. АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуулиар Доналт Трамд ялалт байгуулснаас яг нэг жилийн дараа болсон сонгуулийн дүн Доналд Трампд “муу дүн” тавьсан сонголт байсныг хэвлэлүүдэд онцолж байгаа юм.  Учир нь сонгуулийн өмнөхөн Азийн орнуудаар ажлын айлчлалаар модсон Ерөнөхийлөгч Доналд Трамп өөрийн намын нэр дэвшигчийг дэмжихийг уриалж байсан ч ард түмэн ийнхүү эсрэг санал өгчээ.

Өчигдрийн сонгуулиар сонгогчдын дийлэнх олон Ардчилсан намд санал өгч, Мужийн Амбан захирагчид өрсөлдсөн Ralph Northam илт давуу буюу өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын Ed Gillespie-с зарим тойрогт, тухайлбал Арлингтон хотод даруй 4 дахин их санал авсан нь оршин суугчдын санаа хэрхэн эргэснийг харуулж байгаа ажээ.

Мөн мужийн хууль тогтоох Төлөөлөгчдийн Тэнхим (Virginia House of Delegates)- д хүчний харьцаа 51-49 болж, Ардчилсан нам бүрэн хяналт тогтооход шаардлагатай 17 суудлын 14-г авч чадсан нь Бүгд Найрамдахчууд олонхийн байр сууриа алдаж болох нөхцөл үүсээд байгаа ажээ. Учир нь өнөөдрийн байдлаар 5 суудлын төлөө өрсөлдөгчдийн саналын тоо маш ойрхон байгаа бөгөөд сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа юм. Мөн зарим тойрогт санал дахин тоолох нөхцөл үүсч магадгүй байгаа гэнэ.

Ийнхүү Виржиниа мужийн Амбан захирагч, дэд захирагч (Lieutenant Governor) болон Ерөнхий Шүүгч (Attorney General ) нь Ардчилсан намаас сонгогдсон бол мужийн хууль тогтоох Ерөнхий Ассемблейд ч Ардчилсан нам сүүлийн 20 жилд байгаагүй олон суудалтай болж байна.

Хэрэв Ардчилсан нам хууль тогтоох танхимд олонх болж чадвал улс төрийн болон эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд гарч болохоор байна. Үүний нэг жишээ нь Medicaid expansion буюу үнэгүй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ илүү олон хүнд хүртээлтэй болгох асуудал нэг мөр шийдэгдэж болох талтай. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй одоогийн амбан захирагч, Ардчилсан намын Terry McAuliffe Medicaid expansion хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн төслийг удаа дараа санаачилж байсан ч хууль тогтоох танхимд олонх Бүгд Найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгарч батлагдаж чадаагүй өдий хүрсэн билээ.

Дашрамд дурьдахад энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн эмэгтэйч илт давуу ялалт авсан нь сонгогчдын илт давуу санал авсан ч сонгууль ялагдсан Хиллари Клинтоны “өшөө авах” сонголт байсныг үгүйсгэхгүй бөгөөд Ардчилсан намын сонгуулийн “ухаалаг” тактикуудын нэг байсныг ч зарим ажиглагчид дүгнэж байгаа ажээ. Мөн мужийн хууль тогтоох дээд байгууллагад анх удаа трансжэндэр хүн сонгогдсон нь сэтгүүлч Danica Roem гэдэг хүн байгаа бол мөн Ази гаралтай хоёр гишүүн (Kelly Fowler, Kathy Tran нар), латин гаралтай хоёр гишүүн (Elizabeth Guzman, Hala Ayala нар) сонгогдсоныг хэвлэлүүдэд онцолж байна.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*