Ирэх Ням гарагт Arlington Youth Triathlon байгууллагаас хүүхдийн спортын олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбогдож Арлингтон хотын “Virginia Square” орчны зарим зам талбайд хязгаарлалт хийнэ. 06 сарын 11-ны Ням гарагийн өглөө 7 цагаас 10:30 хооронд:
- N. Quincy St-ийг Washington Blvd. болон N. 15th St.хооронд
- N. 15th St.-ийг N. Quincy St. болон N. Stafford St.хооронд
- N. Stafford St. -ийг Washington Blvd. боолн N. 15th St. хооронд тус тус хаана.
Дээр дурьдсан орчны автын зогсоолыг мөн хязгаарлах юм.
7-15 насны хүүхдүүд зориулсан энэхүү арга хэмжээнд усан сан, дугуйн болон гүйлтийн тэмцээн зам гэх мэт олон арга хэмжээ багтаж байгаа ажээ. Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй энд үзнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.