Австри дахь Монголын дипломат байгууллагын ажилтан Украйны хил дээр их хэмжээний тамхи хууль бусаар нэвтрүүлэхээр завдаж саатуулагдаад байна.Украйны албаны эр сурвалжийн мэдээлж буйгаар Украйн-Унгарын хил Лужанка боомтод сэжиг бүхий жижиг оврын ачааны машинд шалгалт хийхэд Монгол улсын дипломат ачаа гэсэн тамга тэмдэг, лац бүхий баглаатай их хэмжээний тамхи байгаа нь илэрчээ. Беларусын дипломат дугаар бүхий Бенз маркийн машинаас илэрсэн их хэмжээний хууль бус тамхийг өөрийгөө Австри дахь дипломат гэж танилцуулсан Монгол хүн тээвэрлэж явсан байна.
Болсон хэрэг явдлын мөрөөр Монгол Улсын Гадаад Хэргийн Яамнаас мэдэгдэл хийж саатуулагдсан О.Лхагварэнцэн гэгч Монгол хүн нь Монголын дипломат байгууллагад ажилладаггүй боловч урьд нь дипломат паспорттой нэгэн байсныг нотолжээ. Энэ хүн тухайн үед эрхэлж байсан ажил үүргийн хувиар Монголын дипломат паспортыг журмын дагуу авч байсан ч хэрэг үйлдэх үед дипломат паспорт эзэмжих эрхгүй байсан бололтой.
О.Лхагварэнцэн нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортаар Турк руу яваад ирээгүй тухай Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаанд дурьдсан байгаа гэнэ.
Австри төлөөлөгчийн газрын Монгол дипломатч 2017.04.20 өдөр
Украин-Унгар хил Лужанка боомтоор тамхи нэвтрүүлэхийг завдан баригдав #НэрХүнд pic.twitter.com/prp9OpDhpw— Urantogtokh (@Urantogtokh) April 21, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.