Виржиниа мужийн хууль тогтоогчид сугалаагаар мөнгө хожсон иргэдээс улсын төсвөөс хүртсэн халамжийн тэтгэмжийн мөнгийг нөхөн гаргуулах хууль баталжээ.
The Richmond Times-Dispatch сонинд дурьдсанаар өнгөрөгч Даваа гарагт мужийн Сенат дээрх хуулийг 21-19 саналын давуугаар баталсан бөгөөд тухайн хуульд хэрэв сугалаагаар мөнгө хожсон хүн сүүлийн таван жилийн дотор төсвөөс бэлэн мөнгөний тусламж авч байсан бол нөхөн төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл нэн ядуу өрхөд бэлэн мөнгөөр олгодог TANF (Temporary Assistance for Needy Families) тусламж авч байсан хүн сугалаа хожсон нөхцөлд урьд нь авсан тусламжаа буцааж төсөвт төлөх ёстой болж байна.
Хуулин зааснаар сугалаагаар $25,000 болон түүнээс дээш хэмжээний мөнгө хожсон хүмүүст энэ хуулийн заалт хамаарах ажээ.
Дашрамд дурьдахад Виржиниа мужид өнгөрсөн санхүүгийн жилд 400 орчим хүн $25,000 болон түүнээс дээш хэмжээний мөнгө сугалаагаар хожсон статистик байдаг ч эдгээрийн хэд нь бэлэн мөнгөний тусламж авсан нь нийтэд тодорхойгүй байдаг гэнэ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.