Өнөөдөр (Даваа) Ираны цэргийн удирдага тус улс шаардлага гарвал АНУ-н тагнуулын дронуудыг цаашид ч устгах бүрэн чадвартай гэсэн мэдэгдлийг хийгээд байна.
Тус улсын төрийнг мэдлийнг томоохон хэвлэл “Тасним” Мэдээллийн агентлагын мэдээлж буйгаар Ираны тэнгисийн цэргийн Адмирал Хоссейн Ханзади (Hossein Khanzadi) “…Иран дахиад шийдвэртэй хариу цохилт өгч чадна… дайснууд ч үүнийг мэдэж байгаа… ” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Иран улс АНУ-н 100 орчим сая доллараар үнэлэгддэг тагнуулын дроныг буудаж унагасан нь хоёр орны хооронд үүсээд байсан хурцадмал байдалд гал нэмсэн хэрэг болж, Ерөнхийлөгч Трамд Иранд агаарын цохилт өгөх тушаалаа гэнэт цулаад байсан юм.
Ираны тал Америкийн тагнуулын дрон Ираны агаарын хилийг зөрчсөн тул хариу арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа бол АНУ-н тал дрон далайд олон улсад хамаарах бүсэд нислэг үйлдэж байсан гэж мэдэгдээд байгаа юм.
Трамп “NBC” Телевизийн “Meet The Press” яриалцагад орохдоо “…Иранд өгөхөөр зэхэж байсан агаарын цохилт нь манай талын хүнгүй дронтой харьцуулашгүй хүнд гарц хохирол учруулахаар байсан тул тушаалаа цуцалсан…” гэж ярьсан байна.
Харин АНУ Ираны эсрэг байлдааны хариу арга хэмжээ авахаас илүүтэй тус улсын сайнгүй байгаа эдийн засгийг бүрэн сөхрүүлж ч мэдэх эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа бөгөөд энэ тухай өнөөдөр зарлах төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Трамп Ираны талтай урьдчилсан нөхцөл болзол тулгахгүйгээр яриа хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд Исламын улстай дайн хийхийг хүсэхгүй байгаа ч зэвсэгт мөргөлдөөн гарахад хүрвэл Иран “урьд хожид хэзээ ч харж үзээгүй гарз хохирол амсах” тухай сүрдүүлэг хийж амжаад байгаа билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.