Ирэх Бямба гарагт Вашингтон ДС хотын төвд ‘ 2018 Rock ‘n’ Roll Marathon’ уралдаан болохтой холбогдож хотын төвийн гудамж замуудын замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх гэж байна.
Марафон өглөөний 7 цагт эхлэх бөгөөд зарим замыг шөнийн 2 цагаас эхэлж хаахыг жолооч нарт анхааруулжээ. Замын хөдөлгөөний хязгаарлалт тухайн өдрийн 3 цаг хүртэл үргэлжлэх юм.
Мөн замын хөдөлгөөний хязгаарлалтаас гадна тэмцээн явж өнгөрөх зам дагуух авто машины зогсоолуудад хязгаарлалт хийх тул хязгаарласан авто зогсоолд машин байршуулсан нөхцөлд торгууль ногдуулж автомашиныг журамлах гэнэ.
Тэмцээнийг зохион байгуулагчийн вэб хуудаснаас дэлгэрэнгүйг үзнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.