Метроны их засварын 5 дахь шат өнөөдөр эхэлнэ

Вашингион ДС хот орчмын метроны “SafeTrack” их засварын ажил эхлээд ид үргэлжилж байгаа билээ. Их засварын ажлын үед метроны шугамуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийж зам засвар болон аюулгүй байдлыг хангасан засвар сайжруулалт хийж байгаа юм.
Өнөөдөр эхэлж буй 5 дахь шатны засвар ажил 12 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 07 сарын 20-с 07 сарын 31 хүртэл Orange, Silver шугамууд “East Falls Church” болон “Ballston” буудлуудын хооронд нэг зам хувааж (singe-tracking) үйлчлэх юм. Тийээс энэ хугацаанд “Vienna” -“Ballston” чиглэлийн “Orange” шугамийн тэрэг 18 минут тутамд үйлчлэх бол зөвхөн “Ballston”-“New Carrollton” чиглэлд нэмэлт “Orange” шугамийн тэрэг үйлчилгээнд гарах юм.
Мөн “Silver” шугамын тэрэг 18 минут тутамд үйлчилнэ.
Өдөр бүрийн оройн 10 цагаас хойш эдгээр шугамууд 20 минут тутамд явах байх юм.
5 дахь шатны метроны хязгаарлалт дараах буудлуудад хамгийн ихээр нөлөөлнө. Эдгээрт: Vienna, Dunn Loring, West Falls Church, Ballston, East Falls Church, Wiehle-Reston East, Spring Hill, Greensboro, Tysons Corner, McLean.
Шугамуудын тэргүүдийн үйлчлэх хугацаа урт байхаас гадна эдгээр шугамын галт тэргүүд хүн ихтэй байх тул иргэдийг аль болох метроны үйлчилгээнээс зайлсхийхийг Метроны удирдах газраас анхааруулж байна.

Be the first to comment

Leave a Reply